Дасгал 9. Тоглогч түвшингээс Баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэх нь
Энэхүү дасгал нь таныг Баялаг бүтээх 9 түвшингийн Тоглогч сэтгэлгээний түвшингээс Баг бүрдүүлэгч сэтгэлгээг бий болгож, дараагийн түвшинд үе шаттайгаар хөгжих арга барилыг эзэмшихэд тань зориулсан болно.

Тоглогч түвшин бол та өөрийн чадварыг ашиглан хувиараа бизнес хийж үзэж, зах зээл юу хүсч байгааг мэдэрдэг болсон, таны зах зээлд бий болгож санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн танилцуулж өсгөх арга барилаа олсон тийм сэтгэлгээний түвшинг хэлдэг.

Таны ганц зовлон бол та магадгүй бүх зүйлийг өөрөө хийж, амжихгүй голд нь стресстэж байгаа бөгөөд үүнийгээ хялбаршуулахын тулд чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлж өөрийн хийж чаддаг ажлуудыг баг хамт олны хүчээр олшруулах сайжруулахыг хүсч байгаа явдал юм.

Тоглогч түвшингээс баг бүрдүүлэгч сэтгэлгээнд хүрэхэд таны хэрэгжүүлэх ёстой 3 алхам бол,

1. Бизнесээ бүтээ. Тоглогч сэтгэлгээгээр сэтгэж байгаа хүмүүс ихэвчлэн өөрийн зан чанарын төлөв авъяас чадвар дээрээ тулгуурласан байдаг бол баг бүрдүүлэгч түвшинд хүрэхдээ та бизнесээ яавал надгүйгээр хийж болох аргачлалтай, хялбархан зөв ажиллахуйц системтэй болгох вэ? гэж бодох шаардлагатай тулгарч байна. Таны бүтээсэн бизнес таны оролцоогүйгээр хэд хэдэн төрлийн бизнесийн төслүүд явуулдаг болох ёстой.
2. Хэмнэлээ сайжруул. Тоглогч сэтгэлгээнээс гарахад итгэл найдвартай чадварлаг багийг бүтээж, багийн бүх ажиллагааг тодорхой болгож жилийн өмнөөс бүхнийг төлөвлөж улиралын чанартай бүх ажлын хэмжээс үр дүнг тодорхой болгосон байх учиртай.
3. Системжүүл. Тоглогч сэтгэлгээнд байхдаа та хийх явцдаа шийдвэр гаргадаг байсан бол, баг бүрдүүлэгч сэтгэлгээнд бта бүх юмыг урьдчилан төлөвлөж, нэг хүн бүх юмыг хийдэг биш, нилээн хэдэн хүний хийдэг юмсыг хооронд нь авцалдуулж хамтын үр дүн гаргах систем бүтээнэ гэсэн үг. Багийн хоорондох ажлын уялдаа холбоог сайжруулах нь таны хамгийн чухал. Энтерпрайз бизнес бүтээх 8 үе шат алхамуудыг ашиглан багийн үйл ажиллагааны системийг сайжруулах боломж танд бий.

Магадгүй та тоглогч түвшингийн сэтгэлгээгээр сэтгээд олон жил өөрийн гэсэн арга барилтай болсон, түүндээ сэтгэл хангалуун байж ч болно.

Баг бүрдүүлэгч сэтгэлгээ рүү ороход магадгүй амаргүй байхыг ч үгүйсгэхгүй. Доорх төрлийн асуудлууд танд бодогдоод энэ байдлаас гарахад хэцүү санагдаж болох юм.
Над шиг сайн ажилладаг хүн олдохгүй байна.
Чадвартай сайн хүмүүсийн хөлсийг би дийлэхгүй байна.
Надад хүмүүст зааж сургах зав зай байхгүй.
Таны төрөлхийн зан чанар, авъяас, туршлагаас шалтгаалж энэ түвшин рүү шилжих арга өөр өөр байж ч болно.
Мэдээж дээрх 3 асуудал бэрхшээлийн аль алийг нь давж гарах боломжууд байгаа гэдгийг та мэдэж байгаа.

Sign in to Google to save your progress. Learn more
Таны нэр *
Таны имэйл *
1. Бизнесээ бүтээ. Зах зээлийн ямар байр сууринд, хэдий хэр том зах зээл, хэр олон үйлчлүүлэгчид, хэр их хэмжээний ашиг, орлоготой, ямар үнэ цэнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх, ямар чанартай түвшинд гүйцэтгэх, хэдэн хүний баг, санхүүгийн ямар тооцооны систем аргачлал ашиглаж, багийн үйл ажиллагааны чадвар чанар чансааг сайжруулахын тулд ямар байгууллагын соёл, сургалт, хамтын ажиллагаа, харилцааны аргуудыг ашиглаж болох вэ? Дээрх бүх асуултуудад өөрийн бизнесийн онцлог нөхцөл байдалд тааруулан хариултуудаа жагсааж бичнэ үү. *
2. Хэмнэлээ сайжруул. Багийн төлөвлөгөө жилийн цагийн хуваарийг гаргаж тодорхой үр дүн, зорилгын хэмжээс зоож, багийн гишүүдэд ойлгомжтой, ажиллахад боломжтой нөхцөл, урам өгөхүйц орчин, байгууллагын соёлыг бүрдүүлэх орчны талаар төлөвлөгөөгөө бичнэ үү. *
3. Системжүүл. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт нөхцөл байдалд тааруулж багийн ажлын үйл ажиллагааг хэмжиж, сайжруулахуйц өсөлтийн боломжтой төлөвлөгөө, улиралын чанартай төлөвлөгөө үр дүнг хэрхэн гаргах талаар бичнэ үү. *
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy