"ТҮМНИЙ 76"


"ТҮМНИЙ 76 "- Г СОНГОН ШАЛГАРУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН:

Монгол улс сүйрлийн ирмэгт тулж, тусгаар тогтнолоо алдах аюул нүүрлэжээ. Монголын Нийгэм "ХОМХОЙЛОН БАЯЖСАН НОЁЛОГЧ МАНАН", хууртагдан НООЛУУЛСАН ЯДУУ АРД ТҮМЭН гэсэн хоёр ангид хуваагдаж, улс орон гадаад өрөнд, ард иргэд зээлэнд баригджээ.
Авилга, хээл хахууль цэцэглэж, шударга, тэгш байдал устаж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол алдагдаж, газар дээрх болон хөрсөн доорх баялаг, түүнийг эзэмших эрх мэдлийг гадаадынхан, тэдэнтэй хамссан дотоодын олигархууд хяналтандаа бүрэн орууллаа.
Монголын хууль гууль болж, хүчтэй, мөнгөтэйд нь хууль, хүчний байгууллага захиалгаар үйлчилж, шударга ёс алдагдсан.
Сүүлийн 26 жилийн турш ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтарч Монгол төрийн жолоог атгасан МАН, АН-ын эрх мэдэлтнүүд, Монгол улсыг хямралд хөтөлсөн буруутнууд "АВИЛГЫН ААЛЗНЫ ТОР"-г тэд хамтран сүлжиж нэхсэн.
Тэд өнөөдөр ч албан тушаалдаа үлдэх, эрх мэдлээ хадгалахын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж, ард иргэдийг талцуулж, улс орныг улам туйлдуулж байна. МАН, АН-аас бүрдсэн энэ УИХ, түүнийг бүрдүүлж буй 76 түшээ улс орныг ангал руу унах аюулаас зайлуулж чадахгүй нь нэгэнт ил боллоо. Тэдэнд итгэх итгэл, найдах найдлага бүрэн алдагдлаа.

ЗОРИЛГО: МОНГОЛ УЛСАА СҮЙРЛЭЭС АВРАХ, ХӨГЖИЛД ХҮРГЭХ УДИРДЛАГЫН БАГИЙГ СОНГОХОД ОРШИНО.

Өнөөгийн 76 болон МАНАН–ын эрх мэдэлтнүүдээс гадна Монгол улсад мянга мянган мэдлэг туршлагатай, ёс суртахуунтай, чадварлаг хүмүүс байдаг гэдгийг олон түмэнд таниулах, нээн илрүүлэх, тодруулах
Нийгэмд Ёс суртахуун, хууль журмыг хэвшүүлэн дадуулах, чадвар бүхий, "ТҮМНИЙ 76"-г олон нийтийн санал асуулгаар тодруулах
Шударга ёсыг сахиулах
Хариуцлага тооцох
Төрийн үйл ажиллагааг ил тод болгох
Улсаа өр ширнээс гаргаж, хөгжлийн замд гаргах
Иргэдээ чинээлэг болгох

ИРГЭД ХЭРХЭН САНАЛ ӨГӨХ:

Иргэд өөрийн итгэл үнэмшлээрээ, нам, нас, хүйс үл харгалзан Монгол улсаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, боловсролтой мэдлэг чадвар, туршлагатай гэсэн Монгол улсын иргэн хэнийг ч дэвшүүлэх эрхийг эдэлнэ. Нэг хүн 76 нэр дэвшигчийн нэрийг ч дэвшүүлж болно.

ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:
(2018 оны 11-р сарын 29-нөөс 2020 оны 1-р сарын 29)


НЭР ДЭВШҮҮЛЭХ:
(2018 ОНЫ 11-Р САРЫН 29- ӨӨС 2018 ОНЫ 12-Р САРЫН 29)

Control.mn сайтан дээрх маягтын дагуу иргэд, салбарын холбоод, төрийн бус байгууллагуудаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана. Нэг субъект хэдэн ч нэр дэвшигчийг дэвшүүлж болно. 12 дугаар сарын 29-нөөс хойш нэр дэвших боломж бүрэн хаагдана.

НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ШАЛГУУР:

Монгол Төрд шударгаар зүтгэх чин эрмэлзлэл
Өөрийн эрх ашгаас нийтийн эрх ашгийг дээгүүр тавьж чадах ёс суртахуун
Эрхэлсэн ажил мэргэжлээрээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал,
Нэр төр цэвэр байх
Хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй байх
Эрүүл чийрэг байх
Багаар ажиллаж чаддаг байх
Үндэсний түүх, соёл, зан заншлаа дээдлэн хүндэтгэдэг байх
Идэвх санаачилга, сурч мэдэх, хийж бүтээх тэмүүлэлтэй байх
Улсын өмч хөрөнгө завшиж, шамшигдуулаагүй байх
ЖДҮ болон бусад сан, хөрөнгөд гар дүрээгүй байх
Орчин үеийн техникийн дэвшил, технологийг эзэмшсэн, эзэмших, ашиглахад бэлтгэгдсэн байх
Мэргэжлийн холбоод, байгууллага, хамт олны дэмжлэгийг авсан байх.
Нийгмийг соёл, зан заншил, шүтлэг бишрэлээр хуваах аливаа агуулга, хэлбэр бүхий төлөөлөлд идэвхтэй хамааралгүй байх

НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
(2018 ОНЫ 12-Р САРЫН 29-НӨӨС 2019 ОНЫ 1-Р САРЫН 29)

Нэр дэвшигчдээс олон нийтээр хэлэлцүүлсэн шалгуурын дагуу 300 нэр дэвшигчдийг салбар салбарын хараат бус мэргэжилтнүүд шалгаруулна.

ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
(2019 ОНЫ 12- Р САРЫН 29)

Энэ шатанд үлдсэн 300 нэр дэвшигчдийн дунд хурал, хэлэлцүүлэг, форум, сургалт, семинар, мэтгэлцээн, уралдаан явуулах бөгөөд тэдний байр суурь, үзэл баримтлал, бүтээлч, ажил хэрэгч байдлыг ард иргэдийн оролцоотойгоор нийгмийн сүлжээгээр болон шалгаруулалтын журмын дагуу дүгнэж 150 шилдгийг эрэмбэлнэ.

ГУРАВДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
(2020 оны 1-р сарын 29)

Шалгаруулах зөвлөл нийгмийн сүлжээгээр өгсөн үнэлгээ болон шалгаруулалтын журмын дагуу “ТҮМНИЙ 76”-г нийтэд зарлана.


ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЧИМ:

Ил тод, Шударга байх
Эв эеийг хичээх
Санал цуглуулах зохион байгуулалттай төлбөртэй үйл ажиллагааг явуулж, санал худалдаж аваагүй байх
Бусдын нэр төрд халдахгүй байх
Хувь хүн, байгууллага, нам, бүлэглэлийн хяналтаас ангид байх
Хувийн өмчийн ХМХ-ийг хэсэг бүлэг, явцуу эрх ашигт нийцүүлэн давамгай ашиглаагүй байх /Үүнд олон дагагчтай сошиалчид хамаарна/

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:

Бие даасан судалгаа, мониторингийн байгууллагууд, хараат бус олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, улс төрийн тоймчид, сэтгүүлчид, нийгмийн зүтгэлтнүүд шалгаруулалтын ажиллагаанд хяналт тавина.

САНААЧЛАГЧИД:

“ЭХ ОРОН ХӨГЖИЛ ДЭВШИЛ” ТББ
“ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН САН”
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН САНААЧИЛГА ТББ
“ИРЭЭДҮЙН ХОТ” ТББ
МОНГОЛЫН АХМАДЫН ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬЧИД
CONTROL.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ
ДЭМЖИГЧ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД
Холбоо барих:
Е-мэйл: tumnii76@gmail.com
Утас:8607 7676, 9914 7076

Sign in to Google to save your progress. Learn more
ОВОГ *
НЭР *
Мэргэжил, боловсрол, ажлын туршлага *
Дэвшүүлсэн байгууллага хувь хүний харилцах утас, И мэйл хаяг. *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy